Х.Амгаланбаатар 2019.05.13 | Vip76.mn

Олон улсын туршлага судлах, харилцан суралцах сургалт зохион байгууллаа

Олон улсын туршлага судлах, харилцан суралцах сургалт зохион байгууллаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Дорноговь аймагт олон улсын туршлага судлах, харилцан суралцах сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо Фридрих Эбертийн сантай хамтран "Үйлдвэрчний эвлэлүүд шилжилтийн үед" сэдвээр Дорноговь аймагт зохион байгуулж, 60 гаруй сонгуультнууд хамрагдлаа.

Сургалтын хүрээнд тус салбарын үйлдвэрчний холбооны тэргүүлэгчид, гүйцэтгэх зөвлөл, хяналтын хорооны идэвхтэн сонгуультнууд өөрсдийн өнөөг хүртэл хийсэн ажилдаа үнэлгээ өгч, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, цаашдын стратегийн зорилтоо тодорхойлсон юм.