Болд.Л Сумъяабазар.Д Оюун-Эрдэнэ.Л 2019.05.13 | Vip76.mn

Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ

Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ

Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өнөөдөр /2019.05.13/ Монголд нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдД.Сумьяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Л.Болд болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо. 

Тэртээ 1936 оноос тухайн үеийн ЗХУ-тай хамтран зарим бүс нутагт анхны газрын тосны хайгуулын цооногуудыг өрөмдөж, улмаар 1949 онд Монгол улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж байсан билээ.

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна.