У.Хүрэлсүх С.Бямбацогт 2019.05.13 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ

Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Томилолтод УИХ-ын гишүүн С.Бямбацогт бусад албаны хүмүүс хамт яваа аж.

Тэрээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.

50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.