Д.Сарангэрэл 2019.05.14 | МҮОНТВ

“Хавдрын эсрэг үндэсний аян” ес дэх жилийнхээ нээлтийг хийлээ

“Манай аав одоо 89 настай. Аав маань уушгины хорт хавдраар өвдөөд удаж байна. Дүүргийнхээ эмнэлэгт хэвтэж, эмчлүүлнэ. Эмчийнхээ хяналтад байнга байдаг. Өнөөдөр дүүргийн эмнэлэг маань хорт хавдрын үзлэгийг тав хоног үнэ төлбөргүй хийх юм байна.

Харин салбарын сайд Д.Сарангэрэлийн хувьд “Дэлхий дээр жилд 14 сая хүн хорт хавдартай гэж оношлогдож байна. Манай улсын хувьд  хорт хавдрын шинэ тохиолдол жилд 6000 бүртгэгдэж, 4000 хүн нас барж байна. Одоогийн байдлаар 16 мянган хүн хорт хавдартай амьдарч байна гэсэн судалгаа байна” гэдэг статистик мэдээг танилцууллаа.