Сарангэрэл.Д Ё.Баатарбилэг 2019.05.14 | Ikon.mn

"Урьдчилсан байдлаар 15-р сургуулийн 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай гэсэн онош гарсан"

"Урьдчилсан байдлаар 15-р сургуулийн 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай гэсэн онош гарсан"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд сүрьеэ өвчний халдвар гарсан байна.

 
15 дугаар сургуульд хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэн шийдвэр гаргана

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагынханаас нарийвчилсан мэдээлэл болон эцсийн дүгнэлтийг авч байж мэдээлэл өгнө. 

15 дугаар сургуульд хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэн шийдвэр гаргана. 

ХӨСҮТ-ийн даргаас өчигдөр авсан мэдээллээр, тус сургуулийн бүх хүүхдүүдэд шинжилгээ хийгээд, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа гэж ойлгосон. Нарийн мэргэжлийн эмч нарын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. 

Асуудлууд тодорхой болсны дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

Тус сургуульд 500 гаруй хүүхэд сурч байгаа. Тэдгээрээс хэдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь арай өөр тоо яригдаж байна. Шинжилгээний эцсийн дүн гараагүй болохоор нарийн тоо хэлэх боломжгүй" гэв.

15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа мэдээллийг надад өгсөн. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан байна.

Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.