Ганхуяг.Б 2019.05.15 | Dardas.mn

Сайн менежер

Сайн менежер

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хамт олон өчигдөр  “Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацийн эзэн болж, шагналаа гардаж авчээ.   Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг энэ том байгууллагын хамгийн бодитой шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм.

Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” хэмээсэн байна. Б.Ганхуяаг 2018 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирлаар томилогдсон. 2008 оноос эхлээд л Тавантолгой, Оюутолгой гэсэн том төслүүд дээр ажиллаж байсан тэрбээр “Эрдэнэс Таван Толгой” компанийг үнэхээр сайн удирдаж, сайн менежер гэдгээ баталж байгаа.

Өнгөрсөн 2018 онд гэхэд “Эрдэнэс Таван Толгой” ХК 720 тэрбумын ашигтай ажиллаж чадсан. Гадаадын хөрөнгийн бирж дээр IPO  гаргах, Тавантолгойгоос бусад чиглэлд тавих төмөр замын бүтээн байгуулалт, авто замын ажил, цахилгаан станц гээд олон том төслийг тэр хэрэгжүүлэхээр зүтгэж байна.  Энэ бүх том төслийг хэрэгжүүлэхэд сайн менежерийн оролцоо чухал байх нь мэдээж. Гагцхүү багаа л сайн бүрдүүлэх хэрэгтэй.

Өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Таван Толгой” ХК-д бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байгааг хэлсэн. IPO гаргах ажлыг гардаж хийлцэх, энэ талаар мэдлэгтэй, Англи хэлтэй, чадалтай боловсоны хүчнийг ажиллуулах шаардлага байгаа талаар ярина билээ. Б.Ганхуяг захиралтай хамтарч ажиллаж чадах чадвартай баг бүрдүүлэх талаар ярилаа гэж ойлгосон.  Сайн меженерт сайн баг байвал том төслүүдийн “дугуй” хөнгөхөн эргэх нь ойлгомжтой.