Ц.Мөнх-Оргил 2019.05.15 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Хувь хүн өөрийн хөрөнгөөр аж ахуйн нэгжээ камержуулсан бол нэгдсэн системд холбон төртэй хамтарч ажиллах хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Гишүүд байр сууриа илэрхийлж санал дүгнэлтээ нэгтгэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Улсын болон орон нутгийн төсвөөр хөрөнгө оруулалт хийгээд камержуулсан бол цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээнд холбогдох боломжтой байх гээд энэ саналыг дэмжиж байна.

Гэхдээ эцсийн хэлэлцүүлэг дээр ажлын хэсэг манай мэргэжилийн байгууллагынхантай зөвлөлдөөд магадгүй хувь хүмүүс, олон нийтийн байгууллага СӨХ-ын хөрөнгөөр хийгдсэн дүрс бичлэгийн тоног төхөөрөмж техник мэдээллийн хэрэгсэлийг нэгдсэн сүлжээнд биш юм аа гэхэд орон нутгийн цагдаагийн байгууллагын сүлжээнд холбогдох боломжтой байлгадаг энэ асуудлыг судлаад ярьмаар байна.

Нэгэнт л гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бүх нийтийн үйл хэрэг юм бол энэ хувь болон олон нийтийн байгууллагууд төрийн хамгаалалтанд ордог учраас энэ ажилд өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж бодож байна. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөөд нэ заалт нэмэх орон зай үлдээгээч гэж хүсч байна.