2019.05.15

Б.Баттөмөр: Зорилтоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Үндсэн чиглэл гээд үр дүн муутай нэг ийм жагсаалт баталдаг. 2018 оны үр дүнг Засгийн газар 82 хувь гэсэн Сангийн яам 76 хувь, үндэсний аудитын газар 68,4 хувь гэж гаргасан. Тухайн жил биелүүлэх жагсаалтыг хан ямар байгууллага нэгтгэж гаргаж байна. Сангийн яам нэгтгэж байна уу?

Эх дэлхийгээ шинэчлэе гээд НҮБ-аас 2015 онд баталсан хөтөлбөр байгаа.  Энийг үндэслээд Монгол улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэж баталсан. Энд их том том зорилтууд дэвшүүлсэн. Энэ жагсаалтаас юм харагдахгүй байна одоо яг ямар түвшинд яваа вэ энэ зорилтоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ ?

Ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн 30 орны нэг болно гнсэн бас юу ч харагдахгүй байна. Энэ чиглэлээр юу хийх гэж байна 2020 оны төгсгөлд юу болох уу?