2019.05.15

Н.Амарзаяа: Багийн иргэдийн нийтийн хурлын даргын асуудал дээр анхаарах нь зөв

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчидын 30 хувь нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байна гэдэг хууль хэвээрээ үйлчилээд явж байгаа гэж бодож байгаа. Тэр хууль хүчингүй болцон юм шиг тайлбар өгч байна тийм зүйл байхгүй шүү. Энэ дээр анхаараарай.

Багийн иргэдийн нийтийн хурлын даргын асуудал дээр анхаарах нь зөв.

Төрийн албан хаагчдын хууль бус ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх талаар хууль эрх зүйн орчноо сайжруулаад байдаг гэтэл статистик тоон мэдээн дээр гомдол нэмэгдээд байгаад нэг бүрчлэн дүн шинжилгээ хийж ажиллах хэрэгтэй.

2018 оны тайлан дээр 191 төрийн албан хаагч ажил олгогын хүрээнд ажлаасаа чөлөөлөгдөөд шүүхээр явж байгаад эргээд ажилдаа томилогдох хүрээний 1,2 тербум төгрөгийг улсын төсвөөс олгосон гэж байна. Энэ өөрөө төрийн албанд байж болохгүй үйлдэл энийг төрийн албаны зөвлөл юу гэж дүгнэсэн бэ?