Н.Учрал 2019.05.16 | Vip76.mn

Н.Учрал: Байгаль орчны сайд холливуудын од шиг хандсан

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаан нийт  8 асуудал хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын Н.Учрал "Түүхий нүүрсийг УБ-руу оруулахгүй гэдэг шийдвэр хэрэгжээд эхэлчихлээ. Үе үеийн Засгийн газар намар гэнэт гарч ирээд, зуух тойрч зогсоод олон ангит кино хийдэг. Одоо бол киноны өрнөл хэсэг өөрчлөгдсөн байна лээ. Түлшний үйлдвэртэй танилцдаг. Тэгэхээр одоо ажил хэрхэн явагдаж байгааг сонсмоор байна. Манай СХД-ийн иргэдээс санал их ирж байна"