2019.05.16

М.Билэгт: Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Бид 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн энэ мөрийн хөтөлбөрийн биелэлтээ жилийн дараа дүгнүүлэх гэж байна. 

Иргэн баян бол улс баян. Угтаа бол өндөр хөгжилтэй орны туршлагыг эндээ хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Гэтэл өнөөдөр валютын ханш  өсч, үндэсний мөнгөн тэмдэгт өдрөөс өдөр унасаар байна. Үүнийг ойлгож байна уу? Ард иргэдэд дарамт болж банйа шүү.

10 жилийн өмнө 10 сая долларт ажил хийхээр тохиролцсон хүн өнөөдөр 60 тэрбум төгрөгийн хэмжээнд хүрч өсөөд байна. Ийм дарамттай болсоор байна. Үндэсний мөнгөн тэмдэгт нь суларсаар байна. Үүнийг өөрчлөхгүй бол гаднаас худалдан авалд түлхүү хийдэг хүмүүс яах болж байна аа. Сангийн сайд байр сууриа хэлэх байх."

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.