Ц.Гарамжав 2019.05.16 | Vip76.mn

Ц.Гарамжав: Ажлын байр бий болгох ААН-ээ олноор байгуулагдах нөхцөлийг бүрдүүлээрэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

"Эдийн засгийн өсөлт ерөнхийдөө тогтвортой байна. Гэхдээ энэ дотор гарцаагүй төлөвлөх шаардлагатай байна. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах арга зам бол ажлын байр бий болгох. Ажлын байрыг хүнд, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид бий болгоно. Хүнд үйлдвэрийн хувьд уул уурхай, ашигт малтмал, төмөрлөгийн үйлдвэр гээд байна. Мөн ЖДҮ-ийг салбарын яам, агентлагууд хэрхэн төлөвлөж байгаа вэ?

Жишээ нь 90-ээд онд сүү цагаан идээний үйлдвэрүүд олноор ажиллаж байсан. Өнөөдөр энэ төрлийн үйлдвэр ч манай улсад байх шаардлагатай байна.

Аж үйлдвэржилттэй холбоотой олон асуудал бий. Нэгдүгээр ээлжинд дэд бүтэц хөгжиж байж аж үйлдвэр хөгжинө. замын бодлого, төмөр зам баригдах асуудал байгаа нь сайшаалтай байна.

Эрчим хүчний хувьд баригдах эх үүсвэрүүд юу болж байгаа вэ? Бид нүүрсний нөөцтэй байж гаднаас эрчим хүч авсаар байж болох уу?

2012-2016 онд 8 их наяд төгрөг хэвлэж гаргасан. 1100-1400 байсан валютын ханш 2600 болж өссөн. Үүний хар гайгаар хамгийн хүнд туссан нь өргөн хэрэглээний барааны үнэөсч иргэдэд дарамт болж байна. Хэдэн зээл авсан аж ахуйн нэгжүүд дампуурч байна. Бид ингээд зээлээ төл үгүй бол дампуур гээд хаячих юм уу?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар хариуллаа.