2019.05.16

Б.Саранчимэг: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд төр анхаарах цаг нь болсон

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Төсөлд Ногоон сууц загвар төслийг хэрэгжүүлж, 2020 онд 80 айлыг хамруулна гэсэн байна. Эх үүсвэр нь хаанаас вэ?

Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж PM2 тоосонцорыг 20% бууруулна гэсэн байна. Энэ үнэхээр боломжтой юу? Өчигдрөөс эхлээд нийслэлрүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Цаг агаарын хувьд хангалттай дулаараагүй байна. Ийм нөхцөлд шахмал түлш хүртээмжтэй цэгүүдэд тараагдахгүй байгаа зэргээс болж иргэдийг хүнд нөхцөлд оруулж байна. Ийм байдлыг засах залруулах талаар мэдээлэл өгнө үү?

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 6 зүйл огт хэрэгжээгүй гэсний нэгнь нийтийн биеийн тамир спортын чийрэгжүүлэтийн үйлчилгээг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг гэдэгт 30 гаруй сдорт клуб байгууллагуудыг магадлан итгэмжлэхээр орж ирсэн ч хийгдээгүй. Энэ талаар тайлбар өгнө үү?

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол 1970 оноос хойш төр хөрөнгө оруулаад зураг төсөл хийгдсэн ОУ-ын хэмжээний хүрээлэн болсон. Гэтэл 20 гаруй га д ажиллаж байгаа хүмүүс ажлын багаж төхөөрөмжгүй, орох гарах гарц байхгүй. Тиймээс төр энэ хүрээлэнг анхааралдаа авах шаардлагатай байна."