М.Билэгт 2019.05.16 | Vip76.mn

М.Билэгт: Намын мөрийн хөтөлбөртэй уялдуулж ярих хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай  хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт:

Энийг бид намын мөрийн хөтөлбөртэй холбогдуулж ярих хэрэгтэй. Манай намын мөрийн хөтөлбөрт байгаа Монгол малчин гэсэн бүлэгт байгаа малчдад зориулж амалсан хэсгүүдийн хэрэгжилт энд яаж тусах талаар асуумаар байна.

Орон сууцны хөтөлбөрт малчдыг хамруулах нийгмийн асуудлыг шийдэх арга хэмжээ авна гэсэн энэ дээр тодорхой арга хэмжээ авах уу?

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд малын хулгайн гэмт хэрэгт ноогдуулах шийтгэлийг чангатгана гэсэн байна. Мөн малын тэжээлийн үйлдвэрүүд өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлнэ гэсэн байна энэ талаар ямар бодлого баримталж байна вэ?

Өвс тэжээлээ тухайн орон нутагтаа тарьж ургуулах талаар юу хийх вэ? Мөн энэ хүнс экспортлогч орон болно гэсэн энэ тал дээр яаж анхаарч байгаа вэ?