Баасанхүү.О 2019.05.16 | Vip76.mn

О.Баасанхүү: Оюутолгой дээр авлига авсан 5 хүнийхээ нэрийг тодорхой хэлээчээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай  хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Мэдэгдэл ярихад ёрөнхий сайд байдаг шүү дээ яагаад байлгахгүй байгаа юм бэ? Мэдээж тэтгэвэрийн зээлийн хүү 18 итгэлийн зээлийн хүү 3 хувь байхад хүмүүс итгэлийн зээл авах гэж явах нь тодорхой.

Итгэлийн зээлд 2020 оны төсөв хэдэн төгрөг тусгасан бэ? ЖДҮ зээл одоо байхгүй болсон гэж ойлгож болох уу бүгд итгэлийн зээл болсон учраас. Эсвэл 20 саяаас дээш нь ЖДҮ, 20 саяаас доош нь итгэлийн зээл болсон уу?

2020 онд эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт хэр байх вэ энэ эрүүл мэндийн салбарыг ганц төсвөөр хангах боломжгүй шүү дээ гадны хөрөнгө оруулалт тусламж чухал.

Оюу толгой дээр 5 хүн авлига авсан гээд нэрийг нь тодорхой хэлээчээ. Улс төрчдийн поп үгнээс болоод савлагаа үүсэж байдаг. Оюутолгой цаашид ажиллах уу?

Тавантолгойн 1072 хувьцааны ашгийг өгөх үү? бид нар хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэж хянаж чадахгүй байна.