Бат-Эрдэнэ.Б 2019.05.16 | Vip76.mn

Б.Бат-эрдэнэ: Зөв оновчтой төсвийн хөрөнгө оруулалт дээр анхаарах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай  хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:

Би энэ намын мөрийн хөлбөрөө бариад л сууж байна. Бид өмнөх эрх барьж байсан нөхдүүдээ хүчтэй шүүмжилж байсан төсвийн үр ашиггүй зардал хэрээс хэтэрлээ. 30 гаруй мянган хүнээр төрийн албан хаагчидыг нэмэгдүүлсэн. Ихэнх нь удирдах бүрэлдээнд дарга нар.

Энэ дотор жишээлвэл 220 машин унах эрхгүй этгээдүүдийг унаажуулсан гэж ярьж байсан. Энэ яаж цэгцлэгдэж журманд орсон бэ? Сахилга бат дэг журам сайжруулна гэсэн байгаа. Үр ашиггүй зардал багасгана гэсэн.Гэтэл одоо төрийн бүх шатны удирдлага гадаадад томилт нь замаа алдсан. Төсвийн хэмнэлт гарсан уу ?

Зөв оновчтой төсвийн хөрөнгө оруулалт дээр анхаарах хэрэгтэй. Хөдөөд бэлчээрийн усан хангамж тэнд амьдарч байгаа хүмүүсийн ажиллаж амьдрах орчин дээр их биш юм гэхэд зөв оновчтой төсөв тусгах хэрэгтэй.

Хөгжлийн банктай холбоотой асуудлыг нууцын зэрэглэл гээд хааж байдаг энийгээ зарлах хэрэгтэй.