Баттөмөр.Б 2019.05.16 | Vip76.mn

Б.Баттөмөр: Орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хэд хэдэн санал байна. 2020 онд орлого 11,1 их наяд төгрөг, 2021 онд 12 их наяд, 2022 онд 12,9 их наяд гэж яг ийм орлого олж байгаа нөхцөлд иргэдийн цалин орлого нэмэгдэхгүй юм байна. Орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

Нийгмийн халамжийн сан байнга алдагдалтай байгаа. Энэ санг ашигтай ажиллуулах өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чиглэлээр ямар бодлого байх вэ?

Төсвийн алдагдал 2 их наяд төгрөг байна. Энийг орлого нэмж зарлага багасгаж байж нөхөх байх энэ дээр цаашдаа ямар бодлого барих вэ?

Монгол улсын их том өр байна. Энэ мөнгө Монголын нутаг дэвсгэрээс гарна энийг иргэдийн амьдрал эдийн засагт нөлөөгүйгээр яаж төлөх вэ?

Татварын шинэчлэл хийсэн. Гаалийн шинэчлэл 13 жил болсон байна. Энэ дээр таны бодол ямар байна вэ?

Монгол улс өнгөрсөн 30 жилд гарсан өөрчлөлтүүдээ нэг дүгнэж үзвэл яасан юм бэ? Эдийн засгийн эрх чөлөөгүй орон ямар ч эрх чөлөөгүй.

Дэлхий өөр юм ярьж байхад бид нүхэн жорлон яриад байна цалин орлого нэмэх боломж байхгүй гэж ийм юм яриад сууж байна.