Гарамжав.Ц 2019.05.16 | Vip76.mn

Ц.Гарамжав: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг төсвийн төсөөлөл дээр тусгаж өгөөрэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгааг харахад төсвийн сахилга бат бол сайжирсан байна. Мөн Засгийн их өрийг 2,9 тэрбум долларыг эдийн засаг вальютын ханшинд нөлөөлөхгүйгээр дарж чадна гэсэн өөдрөг төлөвлөлт байгаа нь сайшаалтай хэрэг.

Ард түмэн аж ахуйн нэгжүүдэд шууд нөлөөлөөд байгаа вальютын ханшийг гэнэт унагаасан байдал 8 их наяд төгрөгийг хэвлэж тараасан байдал, банкны зээлийг зээл бус луйвар болгосон эдгээр зөрчлүүдийг хэрхэн шийдэж хариуцлага тооцох вэ гэдэг дээр тодорхой болгож нийгэмд мэдээллэх хэрэгтэй.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг төсвийн төсөөлөл дээр тусгаж өгөөрэй. Мөн гадны тусламжаар тэр лифт солих асуудлыг анхаарч өгөөчээ. Хариуцлага маш чухал шүү.