М.Билэгт 2019.05.17 | Vip76.mn

М.Билэгт: Геодези, зураг зүйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй болгож болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Энэ бол маш чухал хууль. гэхдээ зарим нэг зүйлийг орхигдуулсан харагдааж байна. Геодези зураг зүйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй болгохоор тусгасан байна. Үүнийгээ хэлэлцүүлгийн явцад засах хэрэгтэй. 

Төрийн нууцын жагсаалтад ордог Батлан хамгаалах, Улсын хил хамгаалах зориулалттай төрийн нууцад хамруулсан мэдээлэл агуулсан байр зүйн зураг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийг шалгах үед үйлдсэн протокол, холбогдох мэдээлэл, аймаг нийслэлийн болон томоохон суурин газрын цэвэр ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийн байршлын зураг, хамгаалалтын зохион байгуулалттай холбоотой мэдээлэл агуулсан байр зүйн зургийн геодези зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийнэ гэсэн байдаг.

Геодезийн зураг бол улсын тусгаар тогтнол, нарийн мэргэжил шаардсан ажил. Байлдааны үед батлан хамгаалахын генерал байр зүйн зураг бидний нүд болж байна гэж хэлж байсан үе бий. Тиймээс дээрхийг анхаарч үзнэ үү?"