Н.Учрал 2019.05.17 | Vip76.mn

Н.Учрал: Зөвшөөрөл олголтыг мэргэжлийн холбоодод шилжүүлэхтэй холбоотой ямар заалт орсон бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

"100 гаруй хуулиар зохицуулж байсан асуудлыг нэг хуулиар зохицуулахаар оруулж ирж байгаа нь зөв. Мөн гэрээний эрх зүйн асуудл их байгаа. Үзэл баримтлалынхаа хувьд жишээ нь Иргэний хуульд Франчайз, Мерчендайзын асуудал байгаа. Оюуны өмчийн тухай хуульд Франчайзын гэрээгээр харилцаагаа зохицуулах гэрээний эрхийн асуудал зохицуулагдаж байгаа. Оюуны өмчийн арилжаа хийгдэхэд зуучлалын арилжаа хийхэд төрийн захиргааны байгууллага зохион байгуулалт хийх нь зохицуулагдана. 

Боловсролын салбарт зөвшөөрөл олгосны дараа цааш үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь Магадлан итгэмжлэл олгох эрхийг хөндлөнгийн нэг мэргэжлийн холбоо, байгууллага олгодог. Тэр байгууллага нь магадлан итгэмжлэл хийдэг. Энэ хуульд мэргэжлийн холбоодын асуудлыг хэрхэн оруулсан бэ? Мэргэжлийн холбоодын тухай хуулийг өргөн барьсан.

Өрсөлдөөн бий болоод ирэхээр аль нь сайн болохыг үйлчлүүлэгчид сонгоод явдаг. Шударга болно. Манайд төр бүх юм шалгаад, эрх олгоод байхаар заавал төрийн оролцоо байх ёстой гэж бодоод байдаг. Үүнээс татгалзаж мэргэжлийн холбоод эрх олгох асуудлыг шилжүүлээд өрсөлдөөнөөр чанартай сонголт хийх боломжыг олгох хэрэгтэй.

Франчайз, Мерчендайз гэрээний дагуу зохицуулагдаад явж байсан ажил, байгууллага цаашид яах вэ?"