Ж.Бат-Эрдэнэ 2019.05.17 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Зах зээлийн зарчим дээрээ ААН-ийн үйл ажиллагаа явуулдаг боломжийг нээх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

"Эдийн засаг хувийн хэвшлийн нуруун дээр явдаг. Бид үүнийг мэдээд байгаа хэрнээ цаасан дээр буулгахдаа хориод байдаг. төрийн албан хаагчид сайн байх ёстой. Хэтэрхий зөв болгож, чангалсаар байгаад зөюшөөрлийн үйл ажиллагаа улам чангардаг.

ААН-ийн тусгай зөвшөөрлийн хуульд 100 гаруй тусгай зөвшөөрөл олгогдохоор байгаа ч 1000 гараад явчихсан. Энэ хуулиар энэ тоог багасгах, хугацааг нэмэгдүүлэх, зарчимд нь оруулах чиглэлд явж байгаа.

Зах зээлийн зарчим дээрээ ААН-ийн үйл ажиллагаа явуулдаг ийм чиглэлрүүгээ орох ёстой. Олон янзын аюулгүй байдал ярьсаар байгаад ААН-ийн гар хөлийг боомилсон нь үнэн. "