Б.Баттөмөр 2019.05.17 | Vip76.mn

Б.Баттөмөр: Тусгай зөвшөөрлийн шалгуурыг журмаар зохицуулж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Тусгай зөвшөөрөл зайлшгүй байх ёстой. Энэ бол төрийн зохицуулалтын нэг юм. Харин төлөвлөлт алга. Бодлого алга. Төрийн зохицуулалтгүйгээр шилжилтийн эдийн засагт Монгол Улс хөгжинө гэж байхгүй.

Ардчилал зах зээлийн нийгмэд шилжсэн 30 жилийн хугацаанд 17 мянган уул уурхайн лиценз олгосон. Өнөөдөр үүнээс 3000 л үлдсэн. Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрөл олгохдоо байж болох хүчин чадлаасаа хэтрүүлээд зөвшөөрөл олгосон. Үүний цаана төлөвлөлт сахилга хариуцлага байхгүй гэдгийг харуулж байна.

Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг энэ байдал хаагаад байна. Мөн Монголчуудын сэтгэлгээний алдаа нь нэг зөвшөөрөл аваад дараагийн хүнрүү зардаг. үүнийг яаж таслан зогсоох вэ? Хяналт шалгалтыг багасгана л гэнэ. Төрийн хяналт байх ёстой шүү дээ. Харин зөвшөөрөл олгох шаардлагуудыг сайжруулах ёстой. Журмаар зохицуулж ерөөсөө болохгүй."