Л.Болд 2019.05.17 | Vip76.mn

Л.Болд: Зөвшөөрөл нэртэй ажил хийдэг хүмүүсээ хэлмэгдүүлэхээ больмоор байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд:

Маш ач холбогдолтой хууль гэдэг дээр гишүүдтэй санал нэг байна. Энэ зөвшөөрлийн тогтолцоо бол манай нийгмийн жинхэнэ хорт хавдар болчихоод байна. Жирийн бизнес эрхлэе гэсэн хүнд бол зөвшөөрөл авна гэдэг ямар ч боломжгүй зүйл болгочихсон. Тэгсэн хэрнээ араар нь хулгай хийх боломж нээлттэй. Энийг л өөрчлөх хууль гаргамаар байна энийг сайн анхаарч маш ойлгомжтой сайн хууль гаргах хэрэгтэй.

Ажлын хэсэг маш сайн ажиллах хэрэгтэй. Зөвшөөрөл нэртэй ажил хийдэг хүмүүсээ хэлмэгдүүлэхээ больмоор байна. Зөвшөөрлөө онлайнаар авдаг болгох хэрэгтэй. Лизенцийг нэг агенлаг шийддэг энийг засгийн газар авмаар байна. Бидэнд ямарч эрх байхгүй өнөөдөр ийм л байгаа. Тэгсэн хэрнээ ТҮЦ нээх гэж  байгаа хүн дээр 10 талаас нь очоод зулгаагаад байдаг. Энийг л өөрчилж үнэхээр шинэчлэлт хийх хэрэгтэй.