Л.Болд 2019.05.17 | Vip76.mn

Л.Болд: Бид ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс гэдэг категиороосоо шууд хасагдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Монгол Улсад эрүүдэн шүүлт бүрэн баримттайгаар хийгдсэнийг ХЭҮК үзсэн. Дүгнэлтээ ирүүлсэн. Ийм нөхцөл байдалд манай улсын хүний эрхийн үнэлгээ 0 гарна. Бид Ардчилсан, хүний эрх чөлөөг дээдэлсэн улс гэдэг категиороосоо шууд хасагдана.

Одоо бид жил бүр л энэ илтгэлийг 18 дахь нь гэж хэлэлцэж болохгүй. Өөрчлөх маш том реформ хийх шийдвэр УИХ-аас гаргах ёстой.

Нийгэмд ийм байдал яагаад үүсч байна вэ гэхээр иргэд төрд итгэх итгэлгүй болчихоод байна. Хоригдож байгаа 2 хүнийг гаргах гэхээр хүмүүст итгэл үнэмшил байна. гэхдээ ном журмынхаа дагуу байлгаж байгаа юм аа гэж хэлдэг. Монголын хууль хүн хэлмэгдчихээд байхад хуулиа мөрдөөд суллах ёстой. Цаг алдахгүй гаргах ёстой.

Түр хороо 3 удаа хуралдлаа. Эрүүдэн шүүх, тамлах тогтолцоо манай улсад олон жил байсан. Түүнийхээ түлхүүрийг нэгэндээ дамжуулаад байгаа гэдгийг мэдсэн. Энэ хэрэг олон жил илрэхгүй байсны цаанаа зөвхөн хоригдож байгаа 2 хүн ч биш тойроод маш олон хүний асуудал гарч ирэхийг мэдэж байна. Хэрвээ хоригдож байгаа 2 хүнийг суллахгүй бол даваа гаригаас гудамжинд гарч жагсана гэдгээ Батзандан гишүүн бид нар хэлсэн."