Б.Дэлгэрсайхан 2019.05.20 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт ажилаж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрөгч амралтын өдрүүдэд сонгогдсон тойрог болох Дорноговь аймагт ажиллалаа. Тэрээр Сайхандулаан, Мандах, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт зэрэг сумдад ажиллаж иргэд сонгогчидтой уулзсан байна. 

Сайхандулаан, Мандах сумдад ажиллалаа. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сайхандулаан, Мандах суманд ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, батлагдсан болон хэлэлцэгдэж буй хуулиудын талаар, 2019 онд улсын болон орон нутгийн төсвөөр орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Энэ үеэр Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр Сайхандулаан сумын Эрүүл мэндийн төвд Багийн эмчийн унаа болон шаардлагатай байсан суурин компьютерыг гардуулѳн өглөө. Мѳн Мандах сумын Соёлын төв өргөөнд Нутгийн зөвлөлийн 6,074,370 төгрөгийн санхүүжилтээр хөгжмийн зэвсэг болон бусад тоног төхөөрөмж авахад нь дэмжлэг үзүүллээ.

Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад ажиллалаа.

Тэрээр 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад ажиллаж, тус сумдын ард иргэдтэй уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн санхүүжилтээр Алтанширээ сумын Чулуут гишгэр багт хүүхдийн тоглоомын талбайг байгуулахад дэмжлэг үзүүлж Батламж гардууллаа.

Мөн тус аймгийн Нутгийн зөвлөлийн 17,400,000 /арван долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн санхүүжилтээр Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвд Хяналтын монитор, Бүрэн автомат ажиллагаатай автоклав, ЕБС-ийн албаны хэрэгцээнд иж бүрэн хөгжмийн зэвсэг зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний тав тухтай орчинг бүрдүүлэх, мэргэжлийн оношилгоо, эмчилгээний техник технологийг нэвтрүүлэхэд тус дөхөм болох үүднээс дэмжлэг үзүүллээ.

Харин 22,400,000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн санхүүжилтээр Иххэт сумын Эрүүл мэндийн төвд Хяналтын монитор, Юмжав багшид 2-5 насны хүүхдийн ном болон сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, Зүлэгт багт хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг шаардлагатай ажилд дэмжлэг үзүүлж, Батламж гардуулсан байна.