Энх-Амгалан.Б Л.Энхболд 2019.05.18 | Vip76.mn

ОХУ-ын Холбооны зөвлөлийн холбооны хурлын гишүүн С.В.Калашниковийг хүлээн авч уулзлаа

ОХУ-ын Холбооны зөвлөлийн холбооны хурлын гишүүн С.В.Калашниковийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Энхболд нар ОХУ-ын Холбооны зөвлөлийн холбооны хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковийг хүлээн авч уулзлаа.

С.В.Калашников дарга хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажилладаг, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөл хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад тэрээр маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Уулзалтаар хоёр тал худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтарч ажиллах, боловсруулагдсан бэлэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, форумын үеэр өмнө яригдаж байсан ажлуудыг бодит ажил хэрэг болгох шаардлагатай байгаагаа илэрхийллээ.