М.Билэгт 2019.05.20 | Vip76.mn

Монголдоо хавдрын эмнэлгийг санаачлан барьж байгуулсан УИХ-ын гишүүн М.Билэгтээс ирүүлсэн талархал

Монголдоо хавдрын эмнэлгийг санаачлан барьж байгуулсан УИХ-ын гишүүн М.Билэгтээс ирүүлсэн талархал

УИХ-ын гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ. Талархлыг хүргэж байна. 

МОНГОЛДОО ХАВДРЫН ЭМНЭЛГИЙГ САНААЧЛАН БАРЬЖ БАЙГУУЛСАН УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТЭЭС ИРҮҮЛСЭН ТАЛАРХАЛ:

Монголынхоо ард иргэдийг гадаад руу өндөр хөгжилтэй улсад очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж аав, ээж, хань ижил, үр хүүхэд гээд ойр дотныхоо хэн нэгнийгээ дагуулан байр байшин, хашаагаа барьцаалж зээл авч өр төлбөр тавин явж байгаа иргэдийнхээ нэгээхэн хэсгийг ч болтугай Монголдоо өндөр хөгжилтэй орны оношлогоо эмчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулах гэж 2010 онд энэ төслөө санаачилж хэрэгжүүлэхээр эхэлж байлаа.

Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр үеэс ханьтайгаа хамт оёдолчинг ч хийж, ганзагын наймаа, гахай үүрэх гэх мэт боломж гарц болгоныг хайж шантрахгүй, хөдөлмөрлөсөн зүтгэлийнхээ үр дүнгээр байгуулсан гэр бүлийн компанийхаа бүх хуримлалаараа дэнчин тавьж Монголдоо өндөр хөгжилтэй орны ЭМСалбарын менежментийг нутагшуулахад хамгийн эхэнд тэдний шаардлагыг хангасан сав буюу Эмнэлэгийн барилгыг барьж байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 10 шахам жил шантрахгүй ухрахгүй зүтгэсэний үр дүнд Эмнэлгийн барилгаа барьж дуусгаад Барилга байгууламж ашиглалт оруулах Улсын комиссд хүлээлгэж өглөө.

Энэ төслөө хэрэгжүүлэх явцад надад учирч байсан олон бэрхшээлийг туулж цөхөрч, шаналж явсан тэр бүгд агшинд миний төлөө чин сэтгэлээсээ хамт санаа зовниж, дэмжиж байсан олон олон найз, нөхөд, дүү нар болон Монголын ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлт хүмүүс маань "Орчин үеийн олон улсын стандартаар энэ ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫГ барьж дуусган УЛСЫН КОМИСС хүлээж авлаа" гэсэн мэдээлэлийг сошилоор авангуутаа надад урам өгч талархал илэрхийлж байгааг уншаад энэ төслийг гацааж элдэв дарамт учруулж байсан шантаажчингуудаас болж миний сэтгэлд хурсан 10 шахам жилийн хямралын соривжилт бүр АРИЛЧИХ ШИГ боллоо.

Монголынхоо ЭМСалбарт өөрийн хувь нэмэрээ оруулах гэж нийгэмд чиглэсэн энэ төсөл хэрэгжиж ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫГ Улсын комисс хүлээж авсанд баяр хүргэж өөрийн цаг заваа зориулан сэтгэгдэл бичиж байгаа нүүр хуудсын найзууд та бүхэндээ 
ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ талархаж байгаагаа илэрхийлье.

Хүндэтгэсэн: М.БИЛЭГТ