Энхболд.Н 2019.05.20 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Мөнхөд дурсагдах дайчид”-д хүндэтгэл үзүүллээ

“Мөнхөд дурсагдах дайчид”-д хүндэтгэл үзүүллээ

Аугаа эх орны дайны ялалтын 74 жил, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн явган жагсаалыг ОХУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан БХЯ, ЗХЖШ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 9-ны өдөр зохион байгууллаа.

Дэлхийн ll дайн, Халхын голын байлдаан болон Чөлөөлөх дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны болон төрөл төрөгсдийнхөө хөргийг барин оролцдог энэхүү жагсаал нь Офицеруудын ордноос маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явагдсан.

Явган жагсаалд БХЯ, ЗХЖШ, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд, ҮБХИС, ХСИС-ийн сонсогч, оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон дайнд оролцогсдын ар гэрийнхэн зэрэг 9000 гаруй хүн оролцож Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд И.К.Азизов "Оросын ард иргэдийн чухал өдөрт зориулсан "Мөнхөд дурсагдах дайчид" жагсаалыг явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БХЯ, ГХЯ, ЗХЖШ удирдлагуудад тусгайлан талархаж байгаагаа илэрхийлсэн" юм.