2019.05.21

Н.Амарзаяа: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад анхаарч ажилламаар байна

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаан 09.00 цагт эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Болож байвал энэ ондоо болохгүй бол 2020 оны үндсэн чиглэлд тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүүг 12 хувьд хүргэх төрийн бодлогын асуудал дээр анхаарлаа хандуулаачээ.

Зээл авахгүй байгаа тэтгэвэр авагчидын тоо бага байдаг. Тийм болохоор Төрийн банк, Хаан банктай нийгмийн хамгааллын яам гэрээ хийж хүүгйин түвшинг бууруулах энэ асуудал дээр Сангийн яам бодлогын түвшинд яаж анхаарч бахйгаа вэ ? Энэ дээр дорвитой анхаарах хэрэгтэй.