2019.05.21

Н.Энхболд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ямар дэгээр явах вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд:

Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа дэгийн асуудалыг хэлэлцэхдээ бид нар жишээ нь өнөөдөр байнгын хороон дээр хэлэлцэж байгаа шиг олонхоороо шийдээд явах уу бас үндсэн хууль хэлэлцэж байгаа дэг юм чинь тусгайлан авч үзнэ гээд 4/3-аар дэмжих үү?

Үндсэн хуулийг хэлэлцэх журам нь арай хариуцлагатай босго өндөртэй байхгүй бол болохгүй. Тэгэхээр дэгд оруулж буй өөрчлөлтөө ердийн журмаар явчихаад сүүлд нь тэр өөрчлөлтийн дагуу үндсэн хуулиа бусад хуульд заагдсан 4/3-аар явна гэж оруулсан байна гэж үзэж болох уу?