"Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар" тавьсан асуулгын хариу
2019.05.21

"Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар" тавьсан асуулгын хариу

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа нараас "Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар" тавьсан асуулгын хариу

Асуулга 1. Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний хэрэлжилтэд Засгийн газраас хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

Концессын гэрээний 8.3-т “Концесс эзэмшигч нь жилийн эцэст гэрээний хэрэгжилтийн талаар тайлан мэдээг гарган эрх бүхий этгээдэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний хөгжлийн газарт уг гэрээний хэрэгжилттэй холбоотой 2017 болон 2018 оны мэдээ тайланг концесс эзэмшигчээс ирүүлээд байна. Мөн гэрээний 8.1-т “Эрх бүхий этгээд нь холбогдох төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан энэхүү гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно” гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Үндэсний хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан концессын гэрээний хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, ажилласан.

Асуулга 2. Гэрээний хэрэгжилтийн үр дүн, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг өгнө үү.

“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Концессын гэрээний хэрэгжилтийн үр дүн болон гүйцэтгэлийн талаарх мэдээллийг тус концессын гэрээнд заасан концессын зүйл тус бүрээр тайлагнаж байна.

Үүнд: Гэрээний 2.1.1-т “Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3,0 саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр байгуулах” гэсэн концессын зүйлийн хүрээнд Төмөртолгойн ордод жилд 2 сая тн хүдэр боловсруулж 1,4 тн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэрийг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад оруулж Улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус ордод жилд 3.5 сая хүдэр боловсруулж, 2.4 сая тн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэрийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж Улсын комисст хүлээлгэн өгсөн. Төмөртэйн ордод жилд 1 сая тн хүдэр боловсруулж, 700,0 мян.тн 65% -ийн агууламжтай баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай нойтон соронзон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг мөн ашиглалтад оруулсан бөгөөд тус цехийн барилгыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

Асуулга 3. Гэрээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэдийн хэмжээний хүдэр олборлож, гэрээний ямар зүйл заалт болон бусад зөвшөөрлийн хүрээнд хичнээн тонн төл экспортоор гаргасан бэ?

Хүдэр олборлолтын хэмжээ 2014 онд 2178.9 мян.тонн, 2015 онд 18.8 мян.тонн, 2016 онд 539.4 мян.тонн, 2017 онд 2563.4 мян.тонн, 2018 онд 1566.9
мян.тонн, 2019 оны 3 дугаар сарын байдлаар 299.2 мян.тонн буюу нийтдээ 7166.6 мян.тонн байна.

 Асуулга 4. Нийт экспортын орлогын зарцуулалт болон үндсэн төсөлдөө оруулсан хөрөнгө, мөн улс, орон нутгийн төсөвт ямар хэмжээний орлого оруулсан талаарх мэдээлэл өгнө үү.

Концесс эзэмшигчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн тайлангаар уг төсөлд одоогийн байдлаар 630,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд үүнийг дэлгэрэнгүй үзүүлбэл дараах байдалтай байна.

Асуулга 5. Энэ гэрээг цаашид хэрхэх талаар Засгийн газрын байр суурь.

Концессын гэрээний хэрэгжилтийг дүгнэж, концесс эзэмшигчээс ирүүлсэн тайлангийн бодит түйцэтгэл, хийгдсэн ажлуудын тоо мэдээлэл, чанар байдал, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг нягталж цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Үндэсний хөгжлийн газар болон холбогдох бусад талуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байгаа болно. Тус ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэн уг төсөл дээр цаашид авах арга хэмжээг шийдвэрлэхээр төлөвлөж байна.