Б.Бат-Эрдэнэ 2019.05.22 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Өрх бүрт хүрсэн бүтэц тогтолцооны тал дээр анхаарч ажиллаж байна уу?

Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хөдөө аж ахуй байгаль орчны төлөв нилээн амаргүй байгаа гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гол мөрний эх рүү, сав газрыг ухдаг энэ ажил эхэлсэн. Монголын байгаль их эмзэг тиймээс хайрлаж зохицож амьдрах ёстой. Энэ урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр байнгын хороо ажиллаха хэрэгтэй. Үндсэн чиглэлд энэ талаар тусгасан уу?

Монгол орны нөхцөл байдалд тохирсон усны хагалбар газрын гадагшаа урсгалтай үерийн усыг тогтоон барих хөв цөөрөм байгуулах ажил хаана яваа вэ бид хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй дундаа хийгээд орхичихдог энэ тал дээр хариулт авмаар байна.

Иргэд рүү хүрсэн өрх бүрт хүрсэн бүтэц тогтолцооны тал дээр анхаарч байгаа юм байна уу? Би олон хэлдэг манай улс дээр үеэсээ аравтын системээр ажилладаг байсан. Энэ дээр анхаарч байгаа юм байна уу?