Н.Учрал 2019.05.22 | Рояаль

Цахим шилжилт хийснээр төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна

УИХ-ын гишүүн Н.Учрал Нийслэлийн архивын газрын цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн архивын газрын цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцлаа. 10 сарын 1 гэхэд төрийн үйлчилгээ цахимд шилжиж иргэддээ нээлттэй үйлчилж төр өөртөө байгаа мэдээллээ иргэдээсээ шаарддаггүй, чирэгдэл учруулдаггүй болно. Цахим албан хэрэг хөтлөлтийн төслийн хүрээнд цаасан хэрэглээнээс татгалзаж эхэлсэн байна. Миний хувьд нийслэлд нэвтэрсэн сайн жишигтэй танилцлаа. Төрийн цахим системийг нэгдсэн бодлогоор зангидаж сайжруулах талаар санал солилцлоо. Яг одоогийн нөхцөлд нийслэл, яам, агентлагууд өөр өөрсдийн гэсэн мэдээлэл технологийн хэлтэстэй нэг зураглалгүй нэгдсэн бодлогогүй байна. Төрийн цахим шилжилтийг нэг архитектур шийдлээр харж нэгдсэн системтэй болгох хэрэгтэй. НАГ-ын албан хэрэг хөтлөлтийн цахим систем 2015 оноос хөгжүүлэлт нь эхэлж 2019 оныг хүртэл 3 жил ашиглагдаж байна. Албан хэрэг хөтлөлт цахим болсноор цаасан хэрэглээ 74 хувь байсан бол 4% буюу цаасан хэрэглээг халсан. Түүнчлэн албан бичиг эзэндээ хүрэх дундаж хугацаа 24 цагийн дотор байсан бол 40 секундэд солилцож албан хариу шийдвэрлэлт 21 хоногт явагддаг байсан бол 9 хоног болтлоо буурсан үзүүлэлттэй байна.