Х.Амгаланбаатар 2019.05.22 | Рояаль

Хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлтийг цаг алдалгүй боломж болгон ашиглая

“Ирээдүйн хөдөлмөр” үндэсний гурван талт хэлэлцүүлэг өнөөдөр “Новотел” зочид буудалд болж, хөдөлмөрийн ирээдүйн Дэлхийн комисс /ДК/-ын илтгэл болон Зууны төслийн талаар танилцуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье-Мюлдэр, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар тэргүүтэй албаныхан болон мэргэжилтэн, багш, менежер, судлаачид оролцлоо.