Содбилэг.О 2019.05.22 | Vip76.mn

О.Содбилэг: Мах сүүний хангамжийг сайжруулахад төсөвлөсөн 5 тэрбум төгрөг хүрэх үү?

Монгол Улсын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг:

2020 он гэхэд мах сүүний хангамжийг сайжруулахад 5 тэрбум төсөвлөсөн юм байна. Өнөөдрийн энэ махны асуудал хурцадмал байгаа 2020 онд төлөвлөсөн энэ ажил чинь энэ жилийнх шиг ийм  асуудалд хүрэхгүй биз дээ. Гадуур маш их бухимдалтай байна. Энэ 5 тэрбум чинь хүрэх юм уу?

Мөн Батлан хамгаалах яамны сайд хэлж байна төсөв Их хурлаас баталж өгвөл асуудалууд шийдэгдэнэ гэж байна. Энд тусгасан төсөв чинь хүрэлцээтэй юм уу? Үндсэн чиглэлд энхийг хамгаалах чиглэлийн төсөв яг хангалттай байж чадах уу?

ҮАБЗ-ын зөвлөмж байгаа чуулганаар ч яригдсан энэ гэнэтийн болзошгүй газар хөдлөлтийн үед болдог гал түймрийн ажилдаа хэр бэлэн байгаа вэ?

Аврагчдыг бэлтгэх усан бассейн барих шаардлагатай