Цогзолмаа.Ц 2019.05.23 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: Дэлхий нийт хөгжлийг хүний хөгжлөөр үнэлдэг болсон

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23)  нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: 

"2020 он бол Монгол Улсын Засгийн газар иргэддээ юу амалсан тэрийгээ биелүүлэх, эцэст нь дүнгээ тавиулж, ард түмнээрээ дүгнүүлэх шийдвэрлэх жил юм.

Бүхэлдээ Монгол төрийн институци болон системийн дүгнэлт хийх шаардлагатай тулаад байна. Усргалаараа ингэж явах ёстой гэсэн байдлаар хандаж явсаар байгаад урт хугацааны хөгжлийн бодлого, тухайн жилийн хөгжлийн гол концевци зэргийг тоохгүй явсаар татвар төлөгчдийн мөнгийг зөв оновчтой, үндэслэлтэй зүйлд зарцуулах ёстой юм.

Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч өндөр өслөө л гэж байна. Тэгвэл энэ өсөлтийг иргэд өдөр тутмын амьдралдаа хүртэх ёстой юм. үүний төлөө хийх юм гэдгээ энэ үндсэн чиглэлээрээ бид батлах ёстой юм.

Төлөвлөлт хэр үнэмшилтэй байна. Тэндээс үр дүн шалтгаална. Бид эдийн засгийн үндэслэлээ боловсруулахдаа шинэлэг хандлага бий болгохүй бол болохгүй байна. Энэ бүхнийг хийгээд эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ сайтар харж төлөвлөх хэрэгтэй байна.

Онцгойлон нэг зүйлийг хэлье. Эдийн Засгийн төлөвлөлтөөс улс орнууд эхэнд тавих бус хүний хөгжлийг эхэнд тавьж байна. Гэтэл бид бүх зүйлийн эхэнд эдийн засгаа тавьж байгаа учраас иргэдийн нийгмийн асуудал хойшлоод байна. тиймээс өдөр тутам хүний амьдралтай холбоотой хүндрэлтэй асуудлууд гарсаар байна. Нийгмээ хөгжүүлж, соён гэгээрүүлж үнэт зүйлийг бий болгох хэрэгтэй байна. Мөн хүний хөгжлөөр дамжин хүний амьдралын чанар сайжирах энэ концевци тээр тулгуурлан эдийн засгийн хөгжлийг ярих хэрэгтэй."