Ж.Бат-Эрдэнэ 2019.05.23 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Ядууралтайгаа тэмцэж ажлын байрыг бий болгоход анхаарна уу

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23)  нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"2017 оны 17,000 хавдрын өвчлөл бүртгэгдсэн. Энэ өвчнөөр 4003 хүн жилд нас бардаг. Зүрх судасны өвчнөөр 5500 хүн нас барж байна. Энэ бүхний цаана юу байгааг та бүхэн харж байна уу үүний цаана ядуурал харагдаж байна. Дэлхийн улс орнууд ядуурлаа бууруулаад дуусч байна. Гэтэл бид өнөөдөр ядуурлаа яаж ч чадахгүй сууж байна. Жаахан анхаарал тавиад өг л дөө. Тэгсэн хэрнээ энд 10 их наяд төгрөг яриад том юм яриад суух юм.

ЖДҮ дээр 50 тэрбум төгрөг тавьсан. Бид энэ ЖДҮ-ийг хөгжүүлж байж ажлын байр нэмэгдүүлэхгүй бол ядуурал байсаар л байна. Ийшээ жаахан анхаараад өг л дөө. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн 60-65 хувийг нь ЖДҮ-чид аваад явж байна. Энэ салбараа хөгжүүлээд өгөөч ээ. Сайд нар анхаардаггүй юм бол Төрийн нарийн бичгийн дарга нар анхаараад салбар бүр дээрээ ЖДҮ-ийг дэмжих, төсвийн тодорхой хувийг тавиад өг лү дөө. Би гуйж байна."