2019.05.23

Л.Элдэв-Очир: Бид эдийн засгаа бодитоор харах ёстой

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23)  нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 

"Сүүлийн үед захиалгатай нэвтрүүлэг хүртэл гардаг болсон. Засгийн газрын сайд нь хүртэл түүнд ороод ажил гацаажбайна. Цэргүүдээр хийлгэлээ гээд ярих юм. Бид эдийн засгийг бодитоор харах ёстой. Төмөр замын далан шороогоо бариад дуусгачихаж болдоггүй юм уу? Хамаагүй цэргүүдээрээ ч бариул л даа.

Эрдэнэс тавантолгойн цэвэр ашгийн мөнгийг үүнд ч зарцуулж болно. Эхлээд бүтээн байгуулалтаа дуусгах хэрэгтэй. Боломжтойсон бол төмөр замаа бариад, экспорт транзит тээвэрээ хөгжүүлээд явах боломжтой. Гэтэл Засгийн газраас оруулж ирж байгаа нь ийм сонин байх юм.

Засгийн газар нь оруулж ирээгүй зүйлийг УИХ-ын гишүүн нь санал гаргаад оруулаад ирэх юм. Одоо эсвэл УИХ тарая. Сая Ерөнхийлөгч ч хэлж байна. Эхлээд та өөрөө огцрох уу гэж би Ерөнхийлөгчөөс асуумаар байна. Энэ хүн огцрох нөхцөлөө зөндөө гаргалаа. УИХ энэ хүнд итгэл үзүүлэх эсэхээ ярьмаар байна. 2 жил дараалан төсвийн хууль дээр хориг тавилаа. УИХ-ыг доромжилж байгаа мэт дуртай үедээ орж ирээд дайрч байдгаа болимоор байна."