Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
2019.05.23

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  (2019.05.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх агуулга бүхий уг тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эхээр нь уншиж танилцуулсан.

Төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 52 гишүүний 34 нь буюу 65.4 хувь нь дэмжив. Иймд “Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав.