Б.Бат-Эрдэнэ 2019.05.23 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Төсвийн үргүй зардлыг ирэх жилүүдэд бууруулаарай

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Төсөлд ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"1. Эдийн засаг өсөлттэй байх энэ он жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хир хэмжээнд төсөөлсөн бэ? Өнгөрсөн жилүүдэд орон нутагт дорвитой бүтээн байгуулалт хийгдээгүй учир их хүлээлттэй байна. Хуучны барилгууд их муудсан.

2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байх үед улсын төсөв 1их наяд, гадаадын зээл тусламж2 их наяд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 6 гаруй их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байна. Гол ачаа үүрч байгаа бизнесийнхэнд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

2. Төсвийн хэмнэлтийг хэр хийх вэ? Даргалах бүрэлдэхүүнийг яаж зохицуулж байна вэ? Бид үргүй зардлыг бууруулах хэрэгтэй."