Б.Баттөмөр 2019.05.23 | Vip76.mn

Б.Баттөмөр: 2020 онд инфляцийг нам дор удирдах боломж бий юу?

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Төсөлд ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

"Төсвийн орлогыг дайчлах чиглэл сайн байсан уу гэвэл үгүй байна. Энэ байдлаар явбал 2019 онд ч орлого давах магадлалтай байна. 2020 оны төсөөлөлд ч мөн орлого давахаар байна. Энэ хэрхэн тооцоолсон бэ?

Концесстэй холбоотой хүндрэл 2020 онд гарна. 800 гаруй тэрбум төгрөг төлнө. Үүний ажил хийгдсэн үү? мөн засгийн газрын баталгаа гаргасан. Энэ талаар?

Инфляцигүй эдийн засаг гэж байхгүй. 2020 онд 8% гэсэн нь өндөр байна. Үүнийг удирдах чиглэлд ямар ажил хийх вэ?

Монгол Улсын нийт өр өндөр дүнтэй байна. Засгийн газрын өр дотор хувьсах хүүтэй өрийг тогтмол хүүтэй болгох боломжтой юу?

Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагууд манай улсыг хэрхэн тогтоож, хамтран ажилладаг зүйл бий юу? Зөв тогтоож байгаа юу?

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоочихсон. Үүнийг үр ашигтай болгож үргэлжлүүлэх үү?"