2019.05.24

О.Баасанхүү: Дэгийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Өнөөдрийн үдээс хойших чуулганд ерөнхий сайдыг байлгамаар байна. Хөдөө орон нутагт томилолттой явлаа гэснээс хойш сураг алдарсан. Их хурлын дарга нь ерөнхий сайд шиг туул гол, албан байгууллагуудаар яваад байх юм ерөнхий сайд юу хийгээд байна вэ?

Дэгийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулмаар байна. Лайвдаж байж 600 саяаар хурууны хээ уншуулдаг юм тавиулсан ямар ч дэгийн хууль гаргасан дэгээ барихгүй, ирцээ бүрдүүлэхгүй санал нь энэ тэнд очиж унаад байна. Их хурлын дарга энэ дээр анхаараарай.