Л.Оюун-Эрдэнэ 2019.05.24 | Montsame.mn

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорноговийг зорив

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорноговийг зорив

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар өнөөдөр Дорноговийг зорилоо.

БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр барих тус үйлдвэрийн шавыг ноднингийн зургаадугаар сарын 22-нд тавьсан. Төслийг хэрэгжүүлэгчээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компани, “Инженерс Индиа Лимитед” болон хувийн хэвшлийн бусад байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалт 90 хувьтай байгаа аж.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Хотхоны бүтээн байгуулалт энэ оны 2 дугаар улиралд эхлэх юм. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалт энэ сарын 22-нд дуусжээ. 27.7 км урт уг төмөр зам жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэхэд ашиглах юм.