Гарамжав.Ц 2019.05.24 | Vip76.mn

Ц.Гарамжав: Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниас авдаг 20 хувийн татварыг яагаад 5 болгосон бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Бид нар  хууль зүйн байнгын хороон дээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ гаргахдаа нэгдүгээрт чуулганы цаг давчуу, хоёрдугаарт нийт олонхоо дагах шиг боллоо. Одоо харж байхад энэ хуулинд  яагаад ингэж томёологдсон юм бол гэсэн юмнууд байна.

Гадаадын хөрөнгө оруулагчын Монголд үйл ажиллагаа явуулаад эрхэлж байсан ажлаас яг 20 хувийн татвар авдаг байсан шүү дээ энийг 5 хувь болгосон юм уу? болгоогүй бол ямар залтаар  зохицуулсан бэ тэрийгээ уншина уу.

Мөн уул уурхайн компанийн лиценз шилжүүлсэн асуудал дээр 30 хувь байсан энэ дээр орлогоо их нуудаг байсан үүнийг 10 хувь болгосон юм байна. Энэ нь цаанааа үндэсний аюулгүй байдалтай холбоотой энийг яагаад 10 болгосон бэ?

Татварын бодлого дээр ил тод гараад ирсэн юм бол том татвар төлөгчдыг 25 хувийн шатлалаар хэмждэг. Бүх аж ахуй нэгжийг ингэж хэмждэг нь хэр зохистой вэ?