Л.Мөнхбаатар 2019.05.24 | Vip76.mn

Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны 50 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хөвсгөл далайн аялал жуулчлалын бүсэд цогц төслийг хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлаар баталсан.

Энэ хүрээнд 19 сая ам.доллар буюу 50 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Үүнд дараах ажлыг хийнэ:

 Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэлх 6 метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам болон явган хүн, дугуйн зам барих,
 Хатгал тосгон, Ханх сумын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 м3 дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулах,
 Хатгал тосгонд нэг удаад 100-200 хүнд хүнд зэрэг мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Мэдээлэл сургалт сурталчилгааны төв байгуулах,
 Эгийн голын гүүрийг шинэчлэн барьж ашиглалтад оруулах,
 Хатгал тосгон, Ханх сумын хог хаягдлын цэгийг шинэчлэх, олон улсын стандарт шаардлагад нийцсэн ландфиллийн аргыг нэвтрүүлэх,
 Хатгал тосгонд 150-200 автомашин зогсох багтаамжтай авто зогсоол байгуулах зэрэг ажлууд юм.