Б.Баттөмөр 2019.05.24 | Vip76.mn

Б.Баттөмөр: Томоохон бүтээн байгуулалт хийх ажлын явц ямар шатандаа яваа вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Надад 5 асуулт байна.

1. Энэтхэг Улсын компани ТЭЗҮ-ийг хийгээд Дорноговь аймагт газрын тос боловсруулах ажил хийгдэж байгаа. Ажлын явц ямар байна вэ? 1 тэрбум долларын гадагшаа урсахыг зогсооно гэсэн зорилт тавьсан. 2018 онд үйлдвэр ашиглалтад орох ёстой ч одоо ороогүй байна. Энд байгаа тоо бодит уу?

2. Зэсийн баяжмалын нэмүү өртөг шингэсэн үйлдвэр байгуулна гэсэн энэ ажил хэр яваа вэ?

3. БНХАУ-ын Засгийн газрын 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр махны хорио цээрийн цогцолбор байгуулна гэсэн. Ажлын явц ямар байна вэ?

4. Тогтвортой хөгжлийн зорилт-2030-тай зэрэгцэн Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан. Энэ 2 уялдаа холбоо бий юу?

5. Монгол Улсын хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглалыг 2018 оны эхний хагас жтилд хийнэ гэсэн. Энэ ажил юу болсон бэ?"