Д.Оюунхорол 2019.05.24 | Vip76.mn

Д.Оюунхорол: Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд Монгол Улс илүү анхаарч ажиллах шаардлагатай

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Тогтвортой хөгжлийн зорилгын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ОУПХ-ны Ази номхон далайн бүсийн хурал ирэх 7 хоногт болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс хэрхэн оролцож байгаа юм. Цаашид юу хийх ёстойг энэ хурлаар тодруулна.

1. Энэ зорилго нь ядуурлыг бууруулахаас илүү бүр арилгах зорилт тавьсан. Үүнд бид олон асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай.

2. Хэнийг ч ардаа орхихгүй хүн бүр хөгжлийг тэгш хүртэх ёстой. Үүний төлөө Монгол Улс илүү анхаарч ажиллах шаардлагатай байна. Иргэнрүүгээ чиглэсэн ажлууд хийх шаардлагатай. Эдийн засгийн өсөлтүүд өсөж байгаа энэ үед өсөлтийг яа иргэнрүүгээ чиглүүлэх вэ?

3. Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний талаар Монгол улс тодорхой ахиц гаргах шаардлагатай байна. Үүний тулд юу хийж байна вэ?"