Д.Оюунхорол 2019.05.24 | Gereg.mn

“НАЙРАМДАЛ” Зуслангийн газраас хумсалсан жинхэнэ эздийн дунд Д.Оюунхорол гишүүний нэр алга

“НАЙРАМДАЛ” Зуслангийн газраас хумсалсан жинхэнэ эздийн дунд Д.Оюунхорол гишүүний нэр алга

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Найрамдал” зуслангийн газраас хумсалсан хүмүүсийн тухай хэлсэн нь шуугиан дэгдээгээд байна. Улмаар газар авсан хүмүүс,байгууллагын жагсаалт гарсан бол зарим нь үүнийг далимдуулан бусдын нэрийг зохиомлоор хүснэгт хийн сошиалд цацаж байна.

Энэ зохиомол нэрэн дунд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр багтжээ. Тэрбээр  өнөөдөр хэвлэлийнхэнд,”Найрамдал” зуслангийн газраас сөөм ч аваагүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр  “Найрамдал” зуслан байтугай хүүхдийн ямар нэгэн зуслангийн ойролцоо надад эзэмшдэг, ашигладаг газар   байхгүй. Өнгөрсөн тав дахь өдөр хуралдсан хурлын үеэр “Найрамдал” зуслангийн 5200 га газрын 4000 га газрын иргэн аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгосон байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Хүүхдийн ногоон байгууламжийг булааж авсан энэ асуудлыг шалгаад, эздийг нь тогтоон шийдвэрлэхийг С.Чинзориг сайдад үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар “Найрамдал” зуслан 1200 га газартай үлдсэн. 100 иргэдийн нэр дээр Найрамдал зуслангийн 4000 га газрыг олгосон гэж ойлгож байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж тогтоох байх. Энэ 100 хүн дотор миний нэр байхгүй. Газар авсан эзэд нь биднийг ямар нэгэн байдлаар үүнтэй холбовол хэрэг намжих байх гэж боддог байх. Ингээд жинхэнэ эзэд нь ард нь үлддэг арга барилаар ажиллаж  байна ” гэлээ.

Бид “Найрамдал” зуслангийн 4000 га газрыг хувааж авсан байгууллага,иргэдийн жагсаалтыг хүргэж байна. Эндээс харахад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр байхгүй байгаа юм.