Ж.Бат-Эрдэнэ 2019.05.27 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Иргэдийн бодол энэ Төрийн бодлого байх ёстой

УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр ард иргэдийн бодол санааг сонсож, тэдний амьдрал, нийгмийн хандлага, эдийн засаг, улс төрийн талаар ямар зүйл бодож явдаг болон хэлэхийг хүсдэг зүйлсийг нь сонсжээ. 

Ингэхдээ тэрээр иргэдийг зааланд бөөнөөр нь цуглуулж, өөрөө микрофон барьж чанга ярьсангүй. Харин өөрөө такси барьж, мөн таксигаар үйлчлүүлэх үедээ жолооч, зорчигч иргэдтэй нээлттэй ярилцсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа @Бат-Эрдэнэ Жадамба нийтэлжээ.

"Иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь, нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна. 

Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? гэж бухимдаж байна. Миний бие " Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлог" гэсэн уриатай сонгуульд орсон. Эдийн засгийн бүхий л боломжоо хүнийхээ төлөө, иргэдээ ажилтай орлоготой болгоход зориулъя гэж гурав дахь жилээ зүтгэлээ. Дэмжлэг алга. Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг гишүүд дарга нар минь ойлгоосой!!!" гэжээ. 

Нэг өдөр, хэсэгхэн хугацаанд ард иргэдийнхээ бодол санааг ингэж сонсох нь төрийн түшээ хүний зайлшгүй хийх ёстой ажил билээ.