2019.05.27

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цэвэрлэх байгууламж барина

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багт ахуйн бохир усны биологи цэвэрлэгээний байгууламжийг 10,6 тэрбум төгрөгийн инженерийн хяналтын төсөвт өртгөөр шинээр барихаар боллоо.

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сарын сүүлчээр эхэлж 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Уг цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 3000 м3 метр бохир усыг хүлээн авч, биологийн цэвэрлэгээний “Хөдөлгөөнгүй өнгөр тогтоогч бүхий идэвхт лагийн“ технологи ашиглана. Цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулан бордоо хийх боломжтой. 

Мөрөн сумын удирдлагууд болон нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу 2 насосын станц шинээр байгуулж, гэр хороололд "Сити нойл"-ыг барина.

Мөрөн сумын 13-р багийн иргэдийн хувьд хуучин цэвэрлэх байгууламжийн үнэр ойр орчимд нь амьдарч байгаа иргэдэд үнэртдэг байсан бөгөөд цэвэрлэх байгууламжийг шинээр барьснаар Мөрөн сумын 40,000 гаруй иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.